m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 09:41
123
Дэлхийн хамгийн том бассейн

Бассейныг хөндлөн гарахад юу байх вэ дээ гэж үү? Тэгвэл сэлээд гар л даа. Дэлхийн хамгийн том бассейн километр гаруй урттай гэвэл та итгэх үү? Тэгвэл ийм бассейн олимпийн 20 бассейныг нийлүүлсэнтэй тэнцэнэ. Чилийн Алгаробо дахь Сан-Альфонсо дель Мар хотод байдаг энэхүү усан сан хамгийн гүн гэдгээрээ Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг. Учир нь хамгийн гүн газраа 40 орчим метр хүрдэг. Усан санг барьж байгуулах ажил 5 жил үргэлжилсэн ба 2006 онд  нээлтээ хийжээ. Бүх барилгын ажлын өртөгт захиалагч нь тэрбум ам доллар төлсөн гэдэг. Усан сан руу тэнгисээс шууд ус татдаг. Гэхдээ мэдээж тусгай шүүлтүүрүүдээр дамжина, тэгээд бас 26 градус хүртэл халаадаг. Усан сан дахь ус тув тунгалаг, хамгийн гүн хэсэгтээ ч ёроол нь харагдана. Энэ жуулчдад зориулан завиар зугаалахыг санал болгодог. Аль эсвэл өөрсдөө сэлж болох аж.