m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 09:49
105
Мадрид хот баяр хөөрт умбав

Испаний эзэн хааны клуб Реал Мадрид цомын тэмцээнд түрүүлсэнийхээ баярын жагсаалыг сүр дуулиантай хийсэн байна. Цахилгаан Бэйлийн гайхамшигт гоолын ачаар цомын эзэд болсон Реалчууд баярын жагсаалаа Мадридын төв гудамжинд хийж , олон мянаган балиашигууд нь баяр хүргэсэн байна. Тус багийн хамгаалагч Ш.Алонсо "Бейлийн гоол үнэхээр гайхалтай.  Би ийм гоолыг урд өмнө нь харж байгаагүй. Би Бэйлийг бөмбөгөө гүйцэхгүй нь гэж бодсон, гэвч түүнийг яагаад Цахилгаан гэж нэрлэсэнийг ойлгосон, үнэхээр гайхалтай” хэмээн хэлсэн байна. Дасгалжуулагч К.Анчелотти " Бид цом хүртэх эрхтэй баг . Манай залуус маш сайн байлаа. Бид энэ цомоос эрч хүчийг авч, дахин хоёр цомын төлөө өрсөлдөх болно." гэсэн байна.

 

 

 

 

 

Ч.Амур