m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 10:09
42
"Хар азарга" загварт хүчээ сорино

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин "Хар азарга" хочит Д.Дрогба дотуур хувцасны сурталчилгаанд тогложээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдөөс Д.Бэкхэм, К.Роналду нар л дотуур хувцас сурталчилдаг ба тэдэн дээр Д.Дрогба нэмэгдсэн байна. Тэрээр загварын ертөнцийг тодорхойлогч Францын Марсель хотноо байрлах "НОМ" брэндийг сурталчилж байгаа бөгөөд өөрийнхөө байгуулсан буяны санд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй гэнэ. Түүний байгуулсан сан Кот Д,Ивуарын хүүхэд багачуудын дунд олон ажил зохион байгуулдаг байна. Тэрээр энэ жил ДАШТ-д багаа ахлан оролцоно.