m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 10:45
52
Оддын хувцас дуудлага худалдаагаар борлогдоно

Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын  26-27 хооронд Heritage үнэ хаялцуулах худалдааны байранд домогт америкийн хөгжимчид Элвис Пресли болон Джими Хендрикс нарын тоглолтын үерээ өмсөж байсан хувцсыг тавих юм. Энэ тухай  Heritage-ын албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү дуудлага худалдаагаар  Преслигийн 1956 онд “Фронтир” зочид буудалд болсон тогтлолтын үеэр  өмсөж байсан Lansky's фирмийн хослолыг зарах юм. Тухайн үед Пресли нэр алдар нь од мэт гялалзаж байсан билээ. Харин гитарчин Джими Хендриксын өмсөж байсан хоёр хувцас дуудлага худалдаанд тавигдах ба түүний өмсөж байсан 1960-аад оны хиппи загварын гар хатгамалтай хантааз 20 мянган ам. доллараар үнэлж эхлэх юм. Харин нөгөө хувцас 15 мянган ам. доллараас эхлэх аж.