m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 10:46
65
News of the World улстөрч Дэвид Бланкеттыг тагнажээ

Их Британий News of the World-ын ерөнхий редактор асан Энди Коулсон 2004 онд улстөрч Дэвид Бланкеттын утасны яриаг хууль бусаар чагнаж байсныг хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед Дэвид Бланкетт Их Британий Дотоод хэргийн яамны сайдын албыг хашиж байсан юм. Коул энэ тухай шүүх дээр хэлжээ.  

Түүнтэй хамт News of the World хэвлэлийн компанийн бусад ажилчид мөн шүүгдэж байгаа юм. Тухайн компанийг хэвлэл мэдээллийн аварга Рупер Мердок эзэмшдэг ба тухайн дуулиант хэргийн дараа 2011 онд компанийн үүдийг барьсан аж.