m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 11:01
33
О.Баасанхүү: Х.Тэмүүжин бол шинэчлэлийн нэг л эс

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцоруулах тогтоолын төслийн өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад өргөн барьсан. Түүний төсөл олны анхаарал татаж, ямар учир шалтгаантайг тодруулсаар байна. ... цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. 

-Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төслийг жил гаруйн хугацаанд бэлдсэн гэж мэдээлсэн. Тэгэхээр Х.Тэмүүжин сайд анхнаасаа хууль зөрчиж байсан хэрэг үү?

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. -Төрийн тусгай хамгаалалттай нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамтай нийлүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Төрийн албан хаагчдад үйлчлэх зориулалттай 40 тэрбумаар барьсан эмнэлгийг Хууль зүйн яамны албан газар болгох нь өөрөө хууль бус зүйл байсан. Энэ шийдвэрийн улмаас тус эмнэлэгт байрлуулаад байсан 3.2 тэрбумыг өртөг бүхий “Имрай” аппарат нь эвдэрч улсад онц их хэмжээний хохирол учруулсан зэргийг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн зохион байгуулаад эцэст нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барья гэдэг шийдврийг гаргаж өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн. Үүнээс хойш миний эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ асуудал хойшлогдсоор өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт өргөн барилаа.

-Хууль зүйн сайд аппарат эвдэрсэн зүйл байхгүй. Зүгээр л унтраасан гэдэг тайлбарыг хийсэн?

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн ч тодруулах шаардлагатай гэж үзсэн учраас тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Хуралдааны үеэр Х.Тэмүүжин сайд “Имрай” аппаратыг эвдрээгүй, байр нь ашиглалтад ороогүй болохоор хүн үзэх боломжгүй. Иймд тэр аппаратыг ажиллуулаад байх нь их зардалтай байсан тул унтраасан гэж байна лээ. Гэхдээ эвдэрсэн эсэхийг Х.Тэмүүжин сайд ч би ч мэдэхгүй. Үүнийг мэргэжилтнүүд л хэлэх ёстой. Бүх юм нотлох баримтанд суурилах ёстой. Цагдаагийн газар, прокурор, Авлигатай тэмцэх газраас авсан лавлагаагаар тус аппратыг эвдэрсэнтэй холбогдуулан тус барилгыг засч байсан хоёр барилгачинд эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хохирол үүссэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тэгэхээр эвдэрсэн нь тодорхой.

-Энэ асуудалд УИХ дахь намын бүлгүүд ихээхэн ач холбогдол өгч, ямар байр суурьтай байхаа бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байна. Ардчилсан намын бүлгийн хувьд Засгийн газрын гол бодлогод нөлөөлж ажиллаж буй сайдаа бид өмөөрнө гэх хандлагыг илэрхийлж байна?

-Аливаа шинэчлэл хамтын бүтээл байдаг. Энэ бол нэг хүнээс хамаардаг юм биш. Миний хувьд гэхэд Шүүхийн тухай багц хууль, Галт зэсгийн тухай хуулийн  ажлын хэсгийг тус тус ахлаад өргөн барих гээд явж байна. Мөн манай бүлгийн бусад гишүүд ч тодорхой хуулиудын ажлын хэсгийг ахлаад явж байна. Х.Тэмүүжин бол шинэчлэлийн нэг эс л юм шүү дээ. Түүнээс Х.Тэмүүжин байхгүй бол шинэчлэл үгүй болчих гээд байгаа юм биш.

-Хууль зүйн салбарт хийж буй шинэчлэлийн бодлогын хүрээнд Х.Тэмүүжин сайдын хийсэн ажилд та сайн дүн тавихгүй байгаа бололтой. Таны гаргасан үндэслэл дээр гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлт үндэслэл байсан?

-Мөн байнгын хорооны хуралдааны хойшлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүн, сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьснаас хойш долоо хоногийн хугацаанд байнгын хороогоор оруулж санал дүгнэлт гаргана гэж заасан байдаг. Харин энэ хурлаас ямар ч санал дүгнэлт гараагүй. Бүлгүүдийн хувьд заавал нэгдэж байр сууриа илэрхийлнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Ардчилсан намын бүлгийг хараад байхад ихэнхи гишүүд нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах хүсэлтэй байгаа. МАН-ын хувьд ойлгомжтой. Энэ сөрөг хүчин. Манай намын хувьд огцрох ёстой гэж л үзэж байгаа. Шинэчлэл хийгээд гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт сайжирсан бол энэ сайн шинэчлэл. Гэтэл өмнөх онтой харьцуулбал хоёр дахин өссөн статистик тоо байна. Би хүн гүтгээгүй. Сайдын хэлж байгаа шинэчлэлтэй холбоотойгоор бүртгэгддэггүй байсан хэрэг бүртгэгдээд далд байсан тоон бүртгэл ил болоод 10 байсан хэрэг 1000 болчихож байгаа гэдэг нь сайд ажлаа хийж чадахгүй байгаа хэрэг биш үү. Хамгийн гол нь үүний илрүүлэлт, шийдвэрлэлт юм. Сайдын хийх ажлын чиг үүрэгт хууль зүйн бодлого гэж байдаг. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого  юм. Энэ нь алдагдчихаад байгаад  л би харамсаад байгаа юм. Мөн Засгийн газарт буюу Ерөнхий сайддаа хуулийн зөвлөгөө өгөх ёстой гэж заасан байдаг. Үүнийгээ биелүүлэхгүй байна.

-Хууль зүйн сайдыг унагаж, О.Баасанхүү өөрөө суух хүсэлтэй гэх хардлага давхар явж байгаа?

-Би хууль зүйн сайд болохгүй, тийм бодол ч байхгүй гэдгээ олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн. Хууль зүйн сайд болох хүн хамгийн тэнэг хүн байх гэж би боддог. Учир нь энэ үнэхээр хэцүү салбар. Энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг туршлагатай, туйлширдаггүй тийм л хүн хууль зүйн салбарын сайд байна. Гэтэл Х.Тэмүүжин сайд доор байгаа агентлагаа дайрч, давшилж, доромжилж байгаад гайхаж байна.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. -Таны тавьсан үндэслэл дунд “Хар тамхины хэрэг хаашаа хөтлөв” гарчигтай нийтлэл байсан. Энэ асуудлын цаана юу байгаа юм бэ. Уг нийтлэлд дурьдсан баримтууд нь танд бий юу?

-Сонинд нийтлэгдсэн тэр мэдээлэл л миний баримт өөр баримт надад байхгүй. Анх би үүнийг уншаад итгээгүй. Гэтэл удалгүй сайд нь алба хаагчил руугаа дайрч, доромжилсонд нь эгдүүцсэн. Учир нь Монголд хар тамхины хэрэг гэж байдаггүй юм. Тэрийг чинь гаднаас шидсэн чулуу гэж ойлгодог. Яагаад Монголчууд Малайз, Тайвань, Хятадын хил дээрээс баригдаж, цаазын ял сонсоод байгаа юм.  Гэтэл Монголдоо болохоор яагаад хил дээрээ биш, хэрэглэж байхдаа, шүүхийн шатанд очиж байж мэдээд байгаа юм. Хяналт сул байгаагынх. Үүнтэй тэмцэж байгаа баатрууд бол хэнийг ч хардаж болно. Гэхдээ үнэнийг шүүх тогтооно. Гэтэл сайдыг хардсан жоохон үйлдэл хийсний төлөө “Цагдаагийн байгууллага бол новшнууд, тэд миний хүүхдийн цүнхэнд хар тамхи хийчихээд  гүтгэж мэдэх хүмүүс” гэж хэлэх нь сайд хүний ёс зүй мөн үү. Үнэхээр хийсэн бол баримттай гаргаад ир л дээ. Сайд нь цагдаадаа итгэхгүй байхад иргэн яаж итгэх юм. Би бол тэр хүний гаргасан үйлдлээр нь баримт хийж байгаа.

-Та олон баримт гаргаж ирнэ гэж байгаа шүү дээ. Энд ямар ямар баримт дэлгэгдэх вэ?

-Ээлж дарааллан гаргаж ирнэ. Сар болгон нэг гэнэтийн бэлэг барья. Тэгээд хэн нь үнэн байна гэдгээ харъя.

-Х.Тэмүүжин сайдыг огцруулахад  Ардчилсан намаас захиалагч байна гэж яригдаад байгаа?

-Би Ардчилсан намын гишүүн байсан ч одоо биш. Би МАХН-ын гишүүн. Ардчилсан намын асуудлыг би мэдэхгүй. Тэд чи залуу хүн хэт туйлширав. Яриад байгаа чинь нотлогоотой биз. Хүн гүтгэх хуультай байдаг шүү. Х.Тэмүүжиний сайн талын харахыг хичээгээрэй, сайн тал чинь сайн үр дагаврыг авч ирдэг юм шүү  гэж  зөвлөж байдаг. Энэ утгаараа Х.Тэмүүжинтэй очиж уулзсан. Засаг хамтарч барьж байгаа намын хувьд 30 хувийн бодлого байгаа. Би Х.Тэмүүжинг дэмждэг гэдгээ хэлсэн. Хуулийн төслүүдийн онол нь надад таалагдаагүй ч гэсэн би гай болоогүй. УИХ-д очиж янз бүр болоогүй, хэвлэлд юм ярьж шуугиулаагүй. Ямар ч шинэчлэлийн үр дүн нэлээд хожуу мэдрэгддэг. Үүнийг харъя. Учир нь энэ шинэчлэл дотор сайн юм зөндөө байгааг би мэдэрч байна. Гэхдээ сайн юм хийж байгаа хүн маань өөрөө муу хүн байвал яах вэ. Аливаа үйл дотор нь хайр байхгүй бол тэр ажил утгагүй. Ядарсан иргэд эмнэлэгийн үйлчилгээ аваг л дээ. Хүн бүр төрөхдөө ч үхэхдээ ч эмнэлэгийн хаалга л татна. Хүн бүр шүүхийн хаалга татахгүй шүү дээ. Энэ эмнэлэгийг тухайн үед Х.Тэмүүжин өөрөө зөвшөөрлийг нь олгож бариулчихаад тэгээд одоо өөрийнхөө эсрэг яваад байх юм. Би гайхаад байна.

-Хоёр долоо хоногийн өмнө та энэ асуудлыг намын дарга маань их дэмжиж байгаа гэж байсан. Та намын даргатайгаа уулзаж зөвлөлдсөн үү?

-Биеийн байдлаас болоод нэгдүгээр сард Солонгост эмчилгээ хийлгэж байх үед имрай аппарат эвдэрлээ гэж байсан. Тэр үед даргатай уулзаад хэлсэн л дээ. Тэгсэн дарга маш олон төрийн албан хаагч байдаг. Гэхдээ тэдний хэн ч хүүхдээ хүнд өгье гэж явдаггүй. Төрийн албыг ашиглах сонирхолтой ийм хүмүүстэй тэмцэх хэрэгтэй. Бидний дараагийн үе та нар. Дөрвөн жил зуурдхан юм шиг л өнгөрдөг. Дараа нь чамайг хүмүүс УИХ-ын гишүүн гэдгээр чинь бус улс, эх оронд хийсэн зүйлээр чинь дурсаж байх ёстой. Тэр дурсах зүйлийн чинь нэг хэлбэр нь  ёсгүй зүйлийн төлөө тэмцэх гэж хэлсэн. Тэгэхэд би их урам зориг авч зөв юм байна гэж бодсон. Түүнээс чи заавал түүнийг огцруулаарай гэсэн зүйл байхгүй. Манайхан нэг үлгэр зохиочихоод түүндээ итгэчихээд заавал нэг юм үлдээх гээд л байх юм.

-Ирэх тавдугаар сард зарлагдаад байгаа их хуралд ирж оролцох болов уу?

-Н.Энхбаяр дарга өнөөдөр ч хамаагүй эх орондоо ирэх  хүсэлтэй байгаа. Нуулгүй хэлэхэд монгол дуу сонсоод уйлдаг шүү дээ.  Монголчуудтайгаа уулзах их дуртай. Харамсалтай нь манай улс төрчид тэр хүн дээр очдоггүй. Манай намын зарим хүн нэрийг нь асуухаас хэтэрдэггүй. Н.Энхбаяр даргыг хэзээ ирэхийг эмч л шийднэ. Хүний газар зовж байгаа хүнээр улс төр хийхээ болиоч ээ гэж л хэлмээр байна.

-Засгийн газрын давхар дээл тайлах асуудалд хувь хүний хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ асуудалд намууд 100 хувь санал нэгдсэн байгаа. Үүнээс гадуур байгаа гэх ойлголт бол зөвхөн хэрэгжих хугацааг 2016 оноос эхлэх үү эсвэл энэ онд эхлэх үү гэдэгт л саналын зөрүү байгаа.

-Үндсэн хуулийн 29.1-дэх заалтад УИХ-ын гишүүн Засгийн газрын албыг давхар хашиж болно гэж заасан байгаа. Энэ зүйл заалтыг өөрчлөхгүйгээр дээрх асуудлыг хэрэгжүүлэх боломжгүй шүү дээ?

-Энэ заалтад болно гэсэн үг л байгаа. Энэ чинь бас болохгүй байж болно гэсэн үг. Заавал хийнэ гэсэн үг биш. Иймд үндсэн хууль зөрчсөн зүйл гэж харахгүй байна.