m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.17 11:25
64
К.Тевес Месситэй муудалцаагүй

Италийн  “Ювентус” багийн довтлогч Карлос Тевес Буэнос-Айрес хотын Кроника сонинд ярилцлага өгчээ. Тэрээр өөрийнхөө тухай гараад байгаа цуурхалыг няцаасан ба шигшээ багийнхаа тухай өөрийн бодлоо хэлжээ. Түүнийг Месситэй муудалцсан учраас шигшээгээс хөөгдсөн гэсэн мэдээлэл тархаад байгаа юм. Карлитос хэлэхдээ " Лео бид хоёрын тухай яагаад ийм яриа гараад байгааг мэдэхгүй байна. Шигшээ багт бид хамтдаа тоглож, бэлтгэлээ хийн сайхан нөхөрлөдөг байсан. Месси бол шилдэг хөлбөмбөгч. Тэр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан цомыг эх орондоо зална гэдэгт итгэж байна” хэмээжээ.