m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 00:16
84
“Залуу хүн” лекцийн дараагийн зочноор Ч.Үүрийнтуяа тодорлоо

 Монголын залуучуудын холбооноос  “Залуу хүн-2014” цуврал лекцийг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээндээ  нийгэм, эдийн засаг, соёл, урлаг болон өөрийн сонгосон салбартаа амжилт бүтээлээр дүүрэн яваа долоон залууг сонгосон аж.

Энэ удаагийн зочноор   GCMC үүсгэн байгуулагч, захирал, “Монголын Карьерын Тѳв” ТББ-ын тэргүүн Ч.Үүрийнтуяа уригдан оролцохоор болсон байна. Тэрээр залуучуудын өмнө тулгардаг хамгийн том асуудал болох "Хѳдѳлмѳрийн зах зээл ба таны бодит үнэлэмж" сэдвээр сонирхолтой лекц унших юм байна. Оюутан залуус лекцэндээ идэвхитэй оролцож хөдөлмөрийн зах зээлд өөрт тулгамдаад байгаа асуудлын талаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцах боломжтой юм байна.