m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 00:32
42
Амралтын өдрөөр унадаг дугуйтай аялацгаая

Ирэх амралтын өдөр буюу дөрөвдүгээр  сарын 19-ны 10 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт болно. МЗХ-ны “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын залуучуудын аялал жуулчлалын корпораци, Залуу дугуйчин клуб, Каннондэйл дугуйн дэлгүүр, Аттила дугуйн дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохиож байгаа юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Маршалын гүүр-Их тэнгэрийн ам-Хадны сүг зураг гэсэн маршрутаар  12.2 км замаар зургаан цаг аялах юм байна.

Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйг дэмжигч есөн байгууллага хамтран өнгөрсөн онд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан эхлүүлсэн. Энэ онд нийслэлийн хоёр дүүрэгт унадаг дугуйн зам тавигдахаар болсон. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн унадаг дугуйн замыг барьж хувь нэмрээ оруулж байгаад залуус талархалтай байна.  Хотын төвөөр алхахад унадаг дугуйтай залуус энд тэндгүй л харагддаг болж үнэхээр залуучууд спиртыг биш спортыг сонгож, дөрвөн дугуйтыг биш хоёр дугуйтыг сонгодог болжээ.