m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 01:27
40
"Улаанбаатар-2040" спортын менежментийн олон улсын сургалт болно

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Азийн спортын менежментийн холбоотой хамтран “УЛААНБААТАР-2040” спортын менежментийн Олон улсын сургалтыг энэ сарын 22-23-ны өдөр зохион байгуулахаар болсон байна.   Тус сургалтад Азийн спортын менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох БНСУ, Япон, Тайвань, Вьетнам, Филиппин, Малайз, Сингапур улсын эрдэмтэд хүрэлцэн ирж илтгэл тавих аж.