m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 02:14
29
Цэцэрлэг-Бага сургуулийн цогцолборыг Канад технологиор барина

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэгийг анх удаа Канад технологиор барьж, ашиглалтад оруулсан юм. Дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан энэхүү цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьжээ. Нийслэлий Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр Канад технолгиор барьсан анхны цэцэрлэгт очин танилцсан байна. Канад технолгиор цэцэрлэг барихын давуу тал нь үнэ өртөг хямд, жилийн аль ч улирлад барилгын ажил явуулах боломжтой төдийгүй газар хөдлөлтөд тэвсэртэй, модон барилга учраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэг байна.

Нийслэлд энэ онд 16 цэцэрлэг бага сургуулийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 170 дугаар цэцэрлэгийн хашаанд нэг цогцолборыг барихаар шийдвэрлэсэн. Тиймээс энэхүү цэцэрлэгийг өргөтгөж бага сургууль цэцэрлэгийн цогцолбор болгох бүрэн боломжтойг хотын дарга онцолж байлаа. Учир нь Канад технолгиор барьсан барилгыг шаардалгатай үед өргөтгөх, багасгах боломжтой байдаг гэнэ. Цаашид нийслэлд барих цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг Канад технолгиор барьж ашиглалтад оруулах талаар туршлага судлан хэрэгжүүлэх  шаардлагатай байгааг ч хотын дарга хэлж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.