m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.06 09:11
135
Жаклин Кеннеди гоо үзэсгэлэн ба хүч чадал

Энэ удаагийн амжилтын түүх буландаа АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннедийг онцолж байна. Тэрбээр 1961-1963 оны хооронд АНУ-ын 35 удаагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, харамсалтайгаар мэргэн буучийн гарт амиа алдсан Жорж Кеннедигийн гэргий билээ.   

Тэрбээр нөхрөөсөө дутахааргүй нэр хүндтэй хүн байсан юм. Түүний өмссөн даашинз, гутал, үнэт эдлэл болон барьсан цүнх зэрэг нь дэлхий дахины чиг хандлагыг тодорхойлж байсан гэлцдэг. Түүний өмссөн хамгийн алдартай даашинз болох Шанель брэндийн ягаан даашинз нь 1960-аад оны даашинзны чиг хандлагыг тодорхойлоод зогсохгүй түүний нөхрийн үхлийн билэг тэмдэг болсон юм. 
 

 

Жил болгоны долдугаар сарын 28-нд Жаклин Кеннедигийн мэндэлсэн өдөр тохиодог ба энэ жилийн энэ өдөр тэрбээр 85 нас хүрэх байжээ. 
 

 

Жаклин 1929 оны долдугаар сарын 28-нд Нью-Йорк хотын Саутгемптонд брокер Жон Бувье III болон Жанет Нортон Ли нарын анхны охин болж төржээ. Түүний ээж ирланд гаралтай байсан ба эцэг нь франц болон англи холцтой хүн байсан юм.

 

 

1952 оны тавдугаар сард Жаклин болон Кеннеди нар найз нөхдийн оройн уулзалтын үед албан ёсоор танилцаж байжээ. Харин 1953 оны зургаадугаар сарын 25-нд тэд сүй тавьснаа зарлаж байсан байна. Хосууд 1953 есдүгээр сарын 12-нд Род-Айленд мужийн Ньюпорте хотын нэгэн сүмд хуримаа хийжээ. Тэдний хуриманд 700 гаруй зочид оролцсон аж. Сүйт бүсгүйн хуримын даашинзыг Нью-Йоркийн загвар зохион бүтээгч Энн Лоу бүтээсэн байна. 

 

 

1957 оны арваннэгдүгээр сарын 27-нд тэд Керолайн Бувье Кеннеди охинтой болжээ. Харин 1960 онд талархлын баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд Жаклин Жон Фицжеральд Кеннеди хүү төрүүлсэн байна. 

 

 

Жаклин Кеннеди франц болон испани хэлээр чөлөөтэй ярьдаг байсан юм.  Тэрбээр хэд хэдэн хэвлэлийн газар редактораар ажиллаж байжээ. 
 

 

1960 оны арваннэгдүгээр сарын 8-нд Кеннеди Бүгд найрамдах намын нэр дэвшигч Ричард Никсоныг Ерөнхийлөгчийн сонгуульд төрүүлсэн юм. 1961 оны нэгдүгээр сарын 20-нд Кеннеди Ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Энэ үед Жаклин Кеннди түүхэн дэх хамгийн залуу тэргүүн хатагтай нарын нэг болсон байна. Тэрбээр энэ үед 31 настай байжээ. 

 

 

 

Жаклин Кеннеди бага наснаасаа эхлэн морь унах дуртай байжээ. Морин спортоор чөлөөт цагаараа хичээллэх хамгийн дуртай байсан юм.

 

 

1951 онд тэрбээр Жорж Вашингтоны их сургуулийг Францын уран зохиолын урлагийн бакалаврын зэрэг авсан байна. Төгссөнийхөө дараа тэрбээр өдөр тутмын "The Washington Times-Herald" сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан юм. 

 

 

1963 оны арваннэгдүгээр сарын 21-нд тэргүүн хатагтай 1964 оны сонгуулийн компанит ажлын хүрээнд Техас муж руу нөхрийн хамтаар зорьсон юм. Тус оны арваннэгдүгээр сарын 22-нд тэд Даллас нисэх онгоцны буудалд буусан байна. Хамгаалалтын албаар хүрээлүүлсэн машины цуваа явж байх үед тэсрэх чимээ гарчээ. Тус чимээг тэрбээр мотоциклын дуутай андууран анх учраа олоогүй байна. Мэргэн буучийн сум Ерөнхийлөгч Жорж Кеннедийгийн толгойг оносон юм. Түүний өмссөн Шанель брэндийн ягаан даашинз нөхрийнх нь цусанд будагдсан байжээ. 

 

 

Ерөнхийлөгчийн үхлийн дараа Жаклин Кеннеди цусанд хутгагдсан даашинзаа солихоос татгалзсан юм. Түүнчлэн гар болон нүүрэн дээрх цусыг арилгасандаа харамссан байна. Тэрбээр хэлэхдээ "Жонтой юу болсоныг бүгд хараасай гэж хүсэж байна" хэмээн хэлсэн байдаг.

Түүний хүчирхэг байдал олон хүний бахархалыг төрүүлж байжээ. Одоо хэр түүнийг дэлхийн хамгийн дайчин эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор тооцдог юм.