m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 02:22
112
Нас барсан хүний тоо 25 боллоо

Энэ сарын 16-нд буюу нийтдээ 475 хүнтэй Өмнөд Солонгосын усан онгоц Өмнөд Солонгосын баруун өмнөд эргээс Чежү арал явах замдаа осолдсон билээ. Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 25 болж өслөө. Тэдний ихэнхийг усан дээр хөвж байхад нь олжээ. Онгоцон дээр байсан иргэдээс 179-ийг нь аварсан. Харин 271 хүн ор сураггүй сураггүй хэвээр байна.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Энэхүү золгүй явдалд харамсаж буйгаа тус онгоцыг хариуцаж байсан компанийн захирал Ким Хан Сик онгоцны нийт зорчигчдоос хоёр туслахаараа дамжуулан уучлал гуйж байгаа гэнэ. Мөн онгоцны ахмад Ли Жон Сиок хохирогчид болон тэдний гэр бүлийнхнээс уучлал гуйн “Намайг уучлаарай, надад их ичгүүртэй байна” гэжээ. Онгоцны осолдсон шалтгааныг усан доорх хад мөргөсөн, эсвэл манантайд өөр онгоц мөргөсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч онгоцны ахмадаас эхлээд холбогдох хүмүүсийг шалгаж байгаа гэнэ. Өнөөдөр цаг агаарын нөхцөл муудаж, шуурга, давалгаа ихтэй байгаа учраас хайлт хийхэд төвөг учирч байгаа аж.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ослын газар айлчилсан байна. Тэрбээр ослын байдалтай өөрийн биеэр танилцаж, нэг минутыг ч алдахгүй шаргуу хайх хэрэгтэй хэмээн хэлжээ.

Тус хөлөг онгоц 6325 тонн жинтэй байсан гэнэ. Өчигдөр өглөө Солонгосын цагаар 8:58 үед түгшүүрийн дохио өгөөд дараахан  нь живсэн бөгөөд  хоёр цаг хорин минутын дараа гэхэд бүрэн живсэн. Онгоцон дээр Ансан Данвон дунд сургуулийн 375 сурагч, 14 багш Чежү арал руу дөрвөн өдрийн аялалд явж байсан ба үйл явдал болох үеэр зарим хүүхдүүд ээж, аавдаа “Би ярих боломжгүй байгаа учраас зурвас үлдээлээ. Та нартаа хайртай шүү”, "Энэ миний таньд үгээ хэлэх сүүлчийн боломж. Ээжээ би танд хайртай" гэх зэргээр зурвас илгээжээ. Харин тэд хариу бичихэд хүүхдүүдээс нь эргээд хариу ирээгүй байна.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Өчигдөр АНУ-ын төрийн департмент хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлж, “Тусламж хэрэгтэй бол чадах бүхнээрээ туслахад бэлэн” гэсэн бол өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын төрийн тэргүүн Си Жинпинг, Ерөнхий сайд Ли Кэцян нар эмгэнэл илэрхийллээ.

 

 

Г.Төгөлдөр