m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.07 04:06
82
Цуврал-18 Халагдах цэргийг хурууны хээгээр нь баривчилжээ

Социализмын үед нийслэлд төдийгүй Дархан, Эрдэнэтэд оросын мэргэжилтнүүд олноороо байсан. Тэр үед монголчуудад үйлчилдэггүй, оросуудад хаалга нь нээлттэй байдаг дэлгүүр цөөнгүй байв. Хүүхдүүдийн нүд хужирлах чихэр, амттан, охид эмэгтэйчүүдийн анхаарлыг татах бараа бүтээгдэхүүн олноор байх тэр дэлгүүрийн үүдийг сахих хүн цөөнгүй байсныг одоо ч монголчууд мэднэ. Эрдэнэт хотод байх орос дэлгүүрийг 1975 оны III сарын 8-9-нд шилджих шөнө хулгайж ухаж, 300 оряим мянган төгрөг алдагдах нь тэр. Тэр үеийн 300 мянэган төгрөг гэдэг одоогийн 300 сая түүнээс ч их мөнгөтэй тэнцэх учир  Намын төв хорооны анхаарад хүрсэн хэрэг болов. Энэ хэргийг илрүүлэхэд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдэмбэрэл тэргүүтэй хүмүүс онцгой үүргэ гүйцэтгэсэн гэдэг.

Д.Дашдэмбэрэл өглөө эрхт ажилдаа ирэхэд өрөөнийх нь утас тасралтгүй дуугарч Эрдэнэт хотын мэргэжилтний дэлгүүрт хулгай орсон гэх мэдээлэл ирэв. Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрынхан даргынхаа өрөөнд яаралтай хуралдан хэн хэнийг хаашаа явуулж, ямар арга тактикаар ажиллах талаар зөвлөлдөв. Д.Дашдэмбэрэлийн ахалсан ажлын хэсэг Эрдэнэт рүү очиж ажлаа эхэллээ. Хэргийн газрын үзлэг хийж хурууны хээг баттай сайн авлаа. Хэргийн газраас үнэр авахуулж, нохой тавьсан боловч хэсэг яваад мөрөө алдав. Ийм аргаар мөрдөн байцаах ажлыг үргэлжлүүлэх нь үр дүнгүй гэж мэдээд өөр аргаар хийхээр шийдвэ. Юуны өмнө дэлгүүрийн мөнгөний нярав Светлана, худалдагч Грачева, талхчин Орлов нарыг шалгав. Тэд айж сандран хийсэн ажил, үйлдэл болгоноо нэгд нэгэнгүй хэлэв.

Шалгалтын явцад сэжигтэй зүйл илэрсэнгүй. Монголчууд орос цэргүүдтэй найзлан тэднээр бараа авахуулж, улмаар хэдэн төгрөг нэмэн зардаг байж. Энэ мэт ажилдаа гаршсан гэх хэсэг хүмүүсийг шалгаад ч үр дүн гарсангүй. Дэлгүүрийн ойролцоо байсан гэх хэдэн хүнийг мөн шалгасан боловч тусыг эс олов. Гэсэн ч цагдаагийнхан хэргийг илрүүлэхийн төлөө шуурхай ажилласаар, нойр хоолгүй зүтгэсээр байв. Төв хорооноос үе үе хэргийн явц байдлыг асуух нь тэднийг улам ч яаравчлахыг шаардаж байлаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Дашдэмбэрэл зургаан таамаг дэвшүүлэн шалгахыг цагдаагийн ажилтнуудад үүрэг болгов.Цагдаагийн ажилтнууд харуулд гарч байсан цэргүүдийг сэжиглэн шалгах ажлыг хийх явцад хулгайн гэмт хэрэг дахин гарав. Заамрын жимс ногооны худалдаа бэлтгэлийн ангийн манаачийг шархдуулан 20900 төгрөгийг авч явсан хэргийг хотоос ирсэн ажлын хэсгийнхэн давхар шалгав. Хэргийн газар ирсэн үнэрч нохой мөр хөөсөөр цэргийн ангийн ойролцоо ирсэн учир цэргүүдийг шалгах ажил эхлэв. Нохой жагсаалд буй цэргүүдийг үнэрлэсээр дан цамцтай нэгэн цэргийг зууж юу юугүй урах дөхөв. Цагдаагийн ажилтнууд тэр цэргийг шалгаж, харцнаас нь гэмт хэрэг үйылдсэн блолохыг төвөггүй мэдэв. Гэсэн ч айж сандарсан хүн ямар ч байдал гаргах магадлалтйа учир хөдлөшгүй нотлох баримтаа баталгаажуулсан үед л хэргийг илрүүлсэн гэж үзэх үндэстэй байв. Хашир хурандаа Д.Дашдэмбэрэл цэргийн ханцун дээрх цусны толбыг хараад шууд тулган асуухад цэрэг цочин, шууд хэргээ хүлээжээ.

Тэрбээр 20900 төгрөгийг хоёр хуваан нуусан байв. Нэг хэсгийг нь хээр булж, нөгөө хэсгийг нь танил айлдаа нууж орхисон байв. Хэргийг илрүүлээд их хэмжээний мөнгө алдсан хэрэг дээрээ ажиллах зуураа Д.Дашдэмбэрэлийн толгойд нэгэн бодол зурсхийн орж ирэв. 

...Ингээд бусдад нь сэжиг авахуулалгүй шөнө дунд Дансранг саатуулав. Хөдлөшгүй нотлох баримт  Дансранг бултах газаргүй болгосон тул хэргээ хүлээв...

Орос дэлгүүрээс алдагдсан мөнгийг монгол цэрэг авсан юм биш байгаа гэх бодол төрж мухарлах ажлаа эхлэв. Хэрэг гараад нэлээн хэд хоносон, энэ талаар ярих  гэрч тэр бүр байсангүй. Иймд цагдаагийн ажилтнуудад хамгийн баталгаатай, хэрэгтэй зүйл нь хэргийн газрын хурууны хээ байв. Тэр нэгэн өдөрх нэгдсэн журмаар хурууны хээ авах ажил зохион байгуулж буй нэрээр бүх цэргийн хурууны хээг авав. Хүч хөдөлмөр шаардсан энэ ажлыг зохион байгуулахгүй байж болох байсан. Гэтэл ангийн дарга нар нь хэрэг гардаг шөнө хэн ч гадагшаа гараагүй гэсэн аж. Нарийн судалгаа шалгалт хийснээр нэг биш хэд хэдэн хал цэрэг гадуур хоносныг тогтоов. Олон зуун цэргээс Барилгын цэргийн ангийн байлдагч Дансрангийн хурууны хээ яв цав таарах нь тэр.

Ингээд бусдад нь сэжиг авахуулалгүй шөнө дунд Дансранг саатуулав. Хөдлөшгүй нотлох баримт Дансранг бултах газаргүй болгосон тул хэргээ хүлээж, мөнгийг хаана нууснаа хэлэв. Тэрбээр ангиасаа гарах бүртээ мэргэжилтний дэлгүүрийн үүдээр явж, харуулын орос цэргүүдэд мөнгө өгч тамхи ойр зуурын чихэр авдаг байсан аж. Тэр нэгэн өдөр Светлана тор дүүрэн мөнгө авч явахыг хараад хулгай хийх бодолдоо хөтлөгдөн халагдахынхаа өмнөхөн хэрэгжүүлсэн нь тэр аж. Ногоон модон авдарт хийж танилындаа аваачиж орхисон мөнгийг тоо ёсоор нь хураан авлаа. Мөнгөө харсан Светлана уйлж “Монголын цагдаа намайг аварлаа. Миний боосон  мөнгө яг мөн байна” хэмээн үнсэх шахав.хэргийг илрүүлэхэд идэвх, зүтгэлтэй ажилласан цагдаагийн ажилтнуудыг Намын төв хорооноос урамшуулж, шагнасан гэдэг.