m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 02:41
162
Сарны гэрлээс ч цахилгаан гаргана

Нэгэн компани бөмбөлгөн хэлбэртэй нарны зай хураагуур бүтээж эхлэв. Шилэн хийц гайхалтай сонин харагдаад зогсохгүй эрчим хүчний хувьсгал хийж хотуудын үзэмжинд ч ихэд нөлөөлөх болж мэднэ. Испанийн старт ап компани Рэвлемон  нь нарны зай хураагуурын уламжлалт загвар болох хавтгай дөрвөлжин бүтээцийг өөрчилж бөмбөрцөг хэлбэртэй хийжээ. Мэдээж нарны эрчим хүчийг цахилгаанд хувиргах үүрэг нь бол хэвээрээ. Нэвт гэрэлтэх , тусгай шингэнээр дүүргэсэн бөмбөгөн хэлбэртэй төхөөрөмж маань гэрлийг яг л галт шил шиг цуглуулна. Бөмбөлгийн радиусаас хамаарч гэрлийн хүч 20.000 дахин хүртэл хүчтэйгээр тусна. Тэнд фотоэлемент болон жижиг генераторууд эрчим хүчийг цахилгаан гүйдэл болгон хувиргана. Гэрлийн нягтрал маш сайн бөгөөд зөвхөн нартай өдрөөр ажиллаад зогсохгүй үүлэрхэг өдөр тэр бүү хэл бүр шөнөөр сарны гэрлээс ч цахилгаан гүйдэл гаргаж авч чаддаг байна.

Бөмбөлөг нь тусгай эргэлддэг төхөөрөмжийн туслалцаатайгаар нар уруу хамгийн оновчтой байдлаар байрлалаа өөрчилж чаддаг ба тогтмол бөгөөд их бүтээмжтэйгээрээ өнөөгийн хуучин нарны дэлгэцээс давуу. Өнөөгийн нарны дэлгэцийн  нэг кв.м талбайгаас гаргаж авч буй цахилгааныг энэ аргаар дөрөв дахин бага талбайгаас гаргаж авч байна. Мөн энэ шийдэл бол бусад нарны дэлгэцийг бодвол загвар хийцээрээ хотын өнгө үзэмжинд ч сайнаар нөлөөлнө.

Гурван жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн компани Beta.ey S нэртэй бүтээгдэхүүний есдүгээр сараас худалдаанд гаргахаар ажиллаж байна. Энэ нь тун өвөрмөц 10 см хэмжээтэй байх ба гар утасны цэнэглэгч юм.


Beta.ey XL таблет цэнэглэх зориулалттай. Харин 180-см өндөр Beta.ray 1.8 бол өдөрт 3.4 квт цахилгаан үйлдвэрлэх ба цахилгаан хөдөлгүүртэй машин цэнэглэх зориулалттай бөгөөд машин цэнэглээгүй үед гаргаж буй цахилгаанаа хадгалах баттарейтэй юм. Зохион бүтээгч Брөсселийн зорилго бол барилгын цонхны шилэнд байрлуулдаг төхөөрөмж бүтээх явдал ажээ. Энэ төхөөрөмж тусаж буй гэрлийг цахилгаан болон дулаанд хувиргах ашигт үйлийн коэффицент нь 50 хувиас дээш байх гэнэ. Ингэж тоноглогдсон барилга өөрийн хэрэглээнээс давсан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд нарны тусгалын дөрөвний гурвыг шингээж авах учраас зун бол ийм барилгууд сэрүүн байх юм.