m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.07 07:00
85
Ц.Энхбат: Зөв зохион байгуулалттай ажилласны үр дүнд энэ том төслийн ард гарлаа

“MASS Agency” группийн хамт олон хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголынхоо үзэгч, сонсогч, уншигчдад чанарын өндөр түвшинд хүргэх нөр их ажлын ард гараад буй. Тэгвэл ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлсэн ETV телевизийн хамт олон өнөөдөр хийсэн ажлынхаа тайланг “MASS Agency” группийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаярт гардуулан өглөө. Гурван том хавтас бүхий энэ тайланд харилцагч, ивээн тэтгэгчидтэй байгуулсан гэрээнээс авахуулаад FIFA-тай харьцаж байсан бичиг баримт, захидал гээд бүх л зүйл багтжээ. Түүнчлэн бүх тоглолтын бичлэг, ДАШТ-ий үеэр хийсэн нэвтрүүлгүүд энэ тайланд бий. Тайланг гардуулан өгөх үеэр ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх төслийн удирдагч, “MASS Agency” группийн ерөнхий захирал Ц.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.  

-ETV телевиз хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлсэн тайлангаа хүлээлгэн өглөө. ДАШТ-ий үеэр хийж бүтээсэн ажлаа бүхэлд нь дүгнээд хэлэхгүй юу?

-Монголд багаараа хэрхэн яаж ажиллаж болдог вэ гэдгийг анх удаа харуулсан төсөл боллоо. Техник, тайлбарлагч гээд бүх талын үзүүлэлтүүд маш өндөр хувьтай гарлаа. Бид анх тавьсан зорилгодоо бүрэн хүрсэн гэж дүгнэж байгаа. Монголын телевиз үзэгчдийн хамгийн өндөр тоонд бид хүрч чадсан. Телевиз маань өөрөө энэ хугацаанд рейтингээрээ Монголд тэргүүлж байлаа. ETV яг одоогийн нөхцөлд Монголын телевизүүдийн рейтингэд тогтмол хоёрдугаар байрт бичигдэж байна. Албан ёсны Sublisence эзэмшигч mass.mn сайт маш богино хугацаанд олон хэрэглэгчтэй мэдээллийн сайтын нэг болж чадлаа. Мөн хоёр фм радио маань маш олон сонсогчтой болсон. Энэ мэт бүх үзүүлэлтээр амжилтаа бататгаж, тэлсэн ийм том үйл ажиллагааг манай групп хийлээ. Бидний зүгээс үзэгчдийн хүлээлтийг бүгдийг биелүүлж чадсан гэж үзэж байгаа.

Зөв зохион байгуулалттай ажилласны үр дүнд энэ том төслийн ард гарлаа

 

 

ДАШТ-ийг шууд дамжуулахад тайлбарлагчийн асуудал маш чухал байсан. Өмнө нь хоёр байгууллага шууд дамжуулах эрхийг зэрэг авч, хоёр тусдаа зохион байгуулалттай хүргэдэг байсан бол бид нэг дээвэр дор, бүх тайлбарлагчдыг нэгтгэж чадлаа. Монголын урдаа барьдаг шилдэг есөн тайлбарлагчийг авч, нэг баг болгон ажиллууллаа. Энэ нь үр дүнтэй болж чадсан.

 

Нэг дээвэр дор бvх тайлбарлагчдыг нэгтгэж чадлаа

 

FIFA 2014 төслийн удирдагч нар Монголын шилдэг тайлбарлагчдын хамт

Бидний үйл ажиллагааг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархлын албан тоотыг бидэнд гардуулсан. Монгол Улс “MASS Agency” групп, ETV телевизийн хийсэн ажлыг талархалтай хүлээж авсны нотолгоо гэж бид ойлгож байгаа. Дээр нь Олон улсын хөлбөмбөгийн холбооноос бидэнд талархал ирүүлсэн. Энэ бол манай ажилчдад өгсөн маш том үнэлгээ. Бид эхнээсээ зөв зохион байгуулалттай ажилласны үр дүнд энэ том төслийн ард гарлаа.

Ерөнхийлөгчийн "Талархал "

FIFA өндрөөр үнэлсэн юм

-Нэлээн зузаан тайлан харагдаж байна. Энэ дотор байгаа сонирхолтой тоо, баримтуудаас дурдвал?

-Жишээ болгоод ярихад ивээн тэтгэгч байгууллагуудад хандсан бичиг, гэрээ хүртэл энэ тайланд багтсан. Нэг байгууллагатай гэрээ байгуулахад 30-40 бичиг солилцох жишээтэй. Дээр нь FIFA-тай харьцсан бичиг баримтууд байгаа. ДАШТ-ийг шууд дамжуулсан тайлан л гэхэд гурван том хавтас болсон. Үүнээс гадна бүх 64 тоглолтын бүрэн бичлэг, бидний хийсэн шторк, нэвтрүүлэг, хөлбөмбөгтэй холбоотой хийсэн дуу хүртэл багтсан.

 

Нэг ёсондоо дуутай, дүрстэй, хэвлэмэл цаасан тайланг иж бүрнээр нь гардуулан өглөө.

 

 

-Ярилцсанд баярлалаа.