m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 02:47
40
Челси болон Реал наймаа хийхээр тохирчээ

Реал Мадрид болон Челси багийн удирдлагууд сүүлийн үед наймаа хийх талаар хэлэлцэж эхэлжээ. Тэд Оскар ,Модрич хоёрыг солилцох тухай тохирсон талаар хэвлэлүүд шуугиж байна. Энэ саналыг Реал Мадрид гаргасан бөгөөд тэд Челсигээс Э.Азарыг хүссэн гэнэ. Харин "Онцгой нэгэн" Гарет Бэйлийг өг гэжээ. Реалчууд үнэт эрдэнээ алдахыг хүсэхгүй учир Оскарыг Модричоор солих тохироонд хүрсэн байна. Хэрвээ Оскарыг Реал авахыг хүсвэл  нэмэлт мөнгөн төлбөр төлөх ёстой гэнэ. Мөн "Цэнхэр"-үүд Д.Коштаг багтаа ирвэл 250 мянган еврогийн цалин амалж байна.