m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 02:53
69
Хугацаа заасан хууль хэнд ашигтай байх бол...

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу олны дунд хэвшил болоод буй  “Давхар дээл” тайлах асуудал нэгдсэн чуулганаар орж дэмжигдэн, эцсийн хэлэлцүүлэгт шилжээд буй.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Хэлэлцүүлэг өрнөх үед хууль хэрэгжиж эхлэх хугацаатай холбоотой санал зөрөлдсөн. Ардчилсан намын зүгээс тус хуулийг Ерөнхийлөгчийн өргөн барьсанчлан 2016 оноос хэрэгжүүлэхийн сацуу он сар заах хэрэггүй хэмээн нэлээд зүтгүүлсэн. Энэ талаар Р.Гончигдорж гишүүн “2016 оны долоодугаар сарын 1-нээс эхлэхээр хуульчилчихдаг. Гэтэл магадгүй ямар нэгэн давагдашгүй хүчин зүйлийн улмаас яг долоодугаар сарын 1 гэхэд сонгууль болж  амжаагүй байвал Засгийн газар хуулиараа огцрох болно. Иймд сонгууль явагдсны дараагаас хуулийг хэрэгжүүлэх нь зөв”  гэсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 35 нь татгалзсанаар сонгуулийн дараагаас хуулийг хэрэгжүүлэх санал хүчингүй болов.Өмнө нь мөн л Ардчилсан намын хичээл зүтгэлээр 2014 оны долоодугаар сарын 1-нээс  хэрэгжиж эхлэх санал байнгын хороогоор дэмжигдээгүй юм. Тэгвэл УИХ-аар байнгын хорооны дэмжигдээгүй саналаар санал хураахад, 69 гишүүний 35 нь зөвшөөрөөгүй тул 2014 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийн Засгийн газар унах хугацаа ерөнхийдөө тодорхой болсон гэсэн үг.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

Гэхдээ  эцэслэн батлагдаагүй байгаа ч сөрөг хүчнийхэн батлагдана гэдэгт ихээхэн итгэлтэй байгаа. Үүнийгээ тэд Шинэчлэлийн Засгийн газар аврагдаж үлдэхэд гурван найдвар байна. Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдуудаа өөрчлөх буюу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, яамдуудын тоог олон болгох замаар бодлогын яамуудаа авч үлдэх. Хоёрдугаарт,  эцсийн хэлэлцүүлэг байнгын хороогоор ороход асуудлыг дахиж босгох гэж оролдох. Өөрөөр хэлбэл, дэмжлэг авсан саналыг гуравны хоёроор унагаах боломжтой. Гэхдээ ийм боломж байхгүй. Яагаад гэхээр МАН-ын бүлгийн байр суурь хатуу байгаа учраас тэр боломжгүй. Гуравдугаар хувилбар бол эцсийн хэлэлцүүлэг дээр ерөнхийлөгч өргөн барьсан хуулиа татах. Ийм гурван шийдэл байна гэж харж байгаа.  

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Харин Шинэчлэлийн Засгийн газрынхны харж буй өөр нэг гарц бол Ерөнхийлөгчийн хориг. Хэдийгээр сөрөг хүчнийхэн “Ерөнхийлөгч нийгмийн шаардлагаар өргөн барьсан хуулийн төсөл учир эргүүлэн татахгүй л болов уу” хэмээн хэлж байгаа ч Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх  энэхүү хуулийн төслийн цаг хугацаан дээр өөрчлөлт орвол Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн гэж тодотгож байсан. Тэгэхээр одоо гараад буй шийдвэрээр бол  хуулийн төсөлд цаг хугацааны хувьд өөрчлөлт орж байгаа тул Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой болж байгаа юм. 

Мэдээж энэ бүгдийн сөрөг хүчин тооцоолоогүй биш тооцоолсон. Тиймдээ ч МАН-ынхан “давхар дээлээ тайлах”-ыг шаардсан элдэв сюрпириз дүүрэн жагсаал зохион байгуулж, энэ асуудлыг найман настай хүүхдээс наян настай буурал хүртэл бүх иргэдийн анхааралд оруулж чадсан. “Давхар дээл тайлах” нь тийм чухал асуудал уу гэх асуулт иргэдийн дунд үүссэн. Мэдээж аливаа зүйлд шалтгаан хэрэгтэй. Тиймээс сөрөг хүчнийхэн сайд нар давхар дээлтэй учир УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүй болсон. Үүний уршгаар манай улсын эдийн засаг “элгээрээ мөлхөж” байна  гэж хэлсээр байгаа. Үнэндээ сайд нар УИХ-ын гишүүн байдаг нь шинэ зүйл биш. Олон жилийн улбаатай. Энэ хоёр том албыг нэг хүн хаших нь хүндээ ч, нийгэмдээ ч сайн үр дагавар авчрахгүй байгааг олон нийт, төрийн тэргүүн ч анзаарсан учир хуулийн төсөл санаачилсан хэрэг. Иргэдийг хөдөлгөж чадснаар Ерөнхийлөгч хуулийн төслийн хэрэгжиж эхлэх хугацаанд өөрчлөлт орсон байсан ч хориг тавьж зүрхлэхгүй л болов уу. Хэрэв хориг тавьж гэмээн Ерөнхийлөгч иргэддээ том “кок” алдана гэдгийг тэд тооцоолсон хэрэг.  Харин эдийн засаг “элгээрээ мөлхөөгүй” гэдгийг Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзах уулзалтаараа дэлгэрэнгүй тайлбарлаж, бага зэрэг өсөх хандлагатай байгааг ч дуулгаад амжсан.

Энэ бүх үйл явц хэрхэн өрнөхийг талууд өөр өөрийнхөөрөө төсөөлөн суугаа. Харин Ерөнхийлөгчийн хориг Шинэчлэлийн Засгийн газар аврагдах эцсийн найдвар ч биш юм. Энэ нь зөвхөн ил харагдах боломжийг л хэлж байгаа юм.  Харин эцсийн хэлэлцүүлэг болтол тайзны ард энэ үзэгдлийг “найруулагчид” яаж эргүүлж, хэрхэн өрнүүлэхийг хэн ч хэлж чадахгүй. Засгийн газар огцорч болно. Гэхдээ хоёр жил хүрэхгүй хугацаанд Засгийн газраа огцруулж, бөөн томилгоо, энэ тэр болох нь ард түмэнд лав ашигтай зүйл биш. Намын нүдээр бус Монголын ард түмний эрх ашгийг бодон асуудлыг харах нь бидэнд тустай гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Г.Энхтуяа