m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 03:13
49
Асашёорюү мөрийгөөр 200 ам.доллар халааслав

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “SBS” телевизийн спортын сэтгүүлч Э.Амарсайхан нар хэд хоногийн өмнө “Челси” болон “ПСЖ” багийн тоглолтын үеэр 200 ам.доллараар мөрий тавьжээ. “Челси” клубын талбайд болсон энэхүү тоглолтод зочин баг 2:0-ээр хожигдсон юм. Тэд тоглолтын үр дүнг бус Дагваа аваргын саналаар нэг гоолыг 100 ам.доллараар үнэлж мөрийцсөн аж. Улмаар өрсөлдөгчөө талбайдаа 2:0-ээр буулган авсан “Челси”-гийн үнэнч фанат Д.Дагвадорж аварга мөрийгөөр 200 доллар хожжээ.