m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 03:51
37
Челси Клинтон бие давхар болжээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Ерөнхийлөгч асан Билл Клинтон нарын охин Челси Клинтон жирэмсэн болжээ. Челси Клинтон одоо 34 настай, айлын ганц охин бөгөөд Клинтоны сангийн сайн үйлсийн үйл ажиллагааны үеэр жирэмсэн болсноо зарлажээ. Тэрбээр хүүхдээ эрэгтэй ч байсан, эмэгтэй ч байсан хамаагүй, түүнд ээж шигээ сайн ээж байх болно хэмээн хэлсэн байна.

 Челси Клинтон нөхөр Марк Мезвинскийн хамтаар анхны хүүхдээ хүлээж байгаа бөгөөд хүүхэдтэй болох гэж байгаадаа сэтгэл нь ихэд хөдөлж байгаа гэнэ. Хиллари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа бөгөөд “эмээ” болж байгаадаа мөн л баяртай байгаа аж. Челси ээжийгээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмждэг гэнэ. Дашрамд дурдахад, Челси Клинтон сайн үйлсийн “Билл, Хиллари & Челси Клинтон сан”-гийн орлогч дарга билээ.

 

 

Г.Төгөлдөр