m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 04:13
30
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ

Улаанбаатар хотоос Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан хоёр иргэн энэ сарын 16-нд сураггүй алга болсон юм. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийнхэнтэй нь хамт өчигдөр эрлийн үйл ажиллагаа хийсэн. Дээрх хоёр иргэн замдаа төөрсөн байсныг Онцгой байдлын аврагчид өчигдөр эсэн мэнд олсон байна.