m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 04:18
49
Өсвөр бөхчүүдийн барилдаан болно

“Алдартан” дэвжээний нэрэмжит өсвөр бөхийн барилдаан "Увс нуур" бөхийн дэвжээний спорт зааланд  өнөөдөр эхэллээ. Уг барилдаан гурван насны ангилалаар хоёр өдөр үргэлжлэнэ. Үндэсний бөхийн “Алдартан” клубын нэрэмжит  үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах барилдааны зорилго нь үндэсний бөхийн түүхэн уламжлалт ёс жаягийг залгамж үе болох хүүхэд залуучуудад  өвлүүлэх, үндэсний бөхөөр бахархах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгохын зэрэгцээ ирээдүйн алдар цолтой тамирчдыг төрүүлэхэд оршиж буй аж. Барилдаанд 1996-1998 онд төрсөн бөхчүүд хүч үзэх юм.