m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 04:35
73
Жүдогийн багийн төрөл Токиогийн олимпод орох уу?

Токиогийн зуны олимпийн наадамд Япончууд үндэсний спорт болох жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй багийн төрлийг нэмэх хүсэлтээ ОУОХ-нд гаргахаар болжээ. Энэ тухай асуудлаар жүдогийн клубуудын захирлуудын тусгай уулзалт Кодоканы их сургуульд болох юм байна. Уг холбоо Олон улсын жүдо бөхийн холбооноос дэмжлэг авч, Олон улсын олимпийн хороонд дээрх хүсэлтээ илгээхээр төлөвлөөд байгаа аж. Бүх Японы жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, алдарт жүдоч Ясүхиро Ямашита “Багийн төрөл нь илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог. Хэрэв Олон улсын жүдо бөхийн холбоо энэ төлөвлөгөөг дэмжвэл Токиогийн наадмын хөтөлбөрт багийн тэмцээнийг оруулах боломжтой” гэжээ. Зуны олимп 2020 онд Токиод болох тул Японы үндэсний спортыг дэмжих бүрэн боломжтой юм.