m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 04:50
31
Анелька танхайрсаар байна

Англид нацист үйлдэл гаргаж тоглох эрхээ хасуулсан Н.Анелька Бразилийг зорьсон билээ. Түүний хориг Европд хүчинтэй байсан учраас тэрээр Бразилийн Минейро багийг сонгон тоглохоор болсон. Гэтэл Минейро баг түүнийг багтаа авсангүй. Баян араб эзэнтэй "Атлетико Минейро" Н.Анелькаг тоогоогүй биш , Анелька нь багтайгаа гэрээ хийх өдөр ирээгүй аж. Түүнийг ирэх болов уу гэж хоёр өдөр харсан боловч ,хэл сураггүй алга болсон байна. Наймааны цонх хаагдах болсон тул арга буюу Минейро гэрээ хийх бодлоо орхижээ. Н.Анелька харин тэр хойгуур нь Бразилд зугаацаж явсан гэнэ.