m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 05:07
257
Дэлхий шиг гариг олжээ

Эрдэмтдийн нээсэн дэлхий шиг хэмжээтэй гаригуудын ихэнхи нь хэт хүйтэн биш, хэт халуун биш цаг агаартай байсан. Гэхдээ тэд хатуу чулуун гадаргатай буюу хүн амьдарч болохоор гариг олдоогүй байгаа аж.

Сансар судлалын НАСА-ын эрдэмтэд “Kepler-186” дурангаар дэлхийгээс 500 гэрлийн жил зайд, жижиг улаан оддоор хүрээлэгдсэн дэлхий шиг гариг хун орд дотор харагдаж байгааг илрүүлсэн байна. Нэг гэрлийн жил нь 10 триллион км зайтай тэнцдэг бөгөөд тэрхүү гариг дэлхийгээс 10 дахин том байгаа гэнэ. Эрдэмтэд тэнд ус болоод хүн амьдрах орчин байгаа байж магадгүй хэмээн таамаглаж байна. Яагаад гэвэл тэрхүү гариг хөлдөөгүй эсвэл буцлаагүй жирийн байдалтай бөгөөд зурган дээр байгаа толбонууд нь нуур, гол, далай байж магадгүй байгаа гэнэ.

Дагуул однууд нь улаан шар туяа цацруулсан байдалтай харагдаж байгаа аж. Мөн дундаж температур нь дэлхийгээс арай хүйтэн байж магадгүй гэнэ. Үүр цайж, үдшийн бүрий болж байгаа юм шиг өөрчлөгдөж байгаа нь ажиглагдсан. Эрдэмтэд энэхүү гаригийг дэлхийн ихэр гэхээсээ хамаатан гэж тодорхойлж байна. Учир нь эргэн тойронд нь байгаа одод дэлхийгээс жижиг бас нарнаас илүү гэрэлтэй зэрэг нь арай өөр байгаа юм. Дэлхий 365 хоногт тэнхлэгээ эргэдэг бол энэ гариг 130 хоногт нэг удаа эргэдэг. Цаг агаарыг харин нарийвчлан тогтоож чадахгүй байна, гэхдээ ямар ч байсан нүүрс төрөгчийн давхар исэл байгаа хэмээж байна. Тиймээс хэрвээ энэ гариг дээр очих юм бол хорт утааны багаа тайлж болохгүй аж. Харвардын их сургуулийн судлаач Дэвид Чарбонниу “Хэмжээ, температурын хувьд дэлхийтэй их адилхан байна” гэжээ.

Эрдэмтэд Кеплер дурангаар 2009 оноос хойш 961 гариг нээсэн байна. Тэд Кеплер дуран хийх ёстой даалгавараа гүйцэтгэсэн бөгөөд хугацаа нь дууссан гэж үздэг байна. Тиймээс 2018 онд дараагийн өндөр хүчин чадал бүхий “Жэймс Вэбб” дуран ашиглалтанд орох бөгөөд энэхүү дурангаар гаригуудыг илүү нарийвчлалтайгаар судлах аж.  

Г.Төгөлдөр