m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 05:18
39
“Гэгээн муза-11” наадамд 80 гаруй уран бүтээлч өрсөлдөнө

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза-11”  олон улсын театрын их наадмын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Гэгээн Муза” академи нь “Гэгээн Муза-11” олон улсын драмын урлагийн наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын драмын эрмийн театртай хамтран зохион байгуулж байгаа юм байна. 

Энэхүү наадмын “Улаан хивс”-ний баяр ирэх  сарын 12-19 Чингисийн талбайд 19.00 цагаас болох бол Соёлын төв өргөөнд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 20.00 цагаас болох юм. Тус наадмын “Нэг хүний жүжгийн төрөл”-д зочин шүүгчээр АНУ-ын Төрийн департиментийн харъяа Олон Улсын Театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюссер Элизабет Хесс,’ Драмын жүжгийн төрөл”-д ОХУлсын улсын шилдэг залуу арван найруулагчийн нэг Тувагийн найруулагч Сюзанна Ооржик нар ажиллахаар болсон гэдгийг энэ үеэр хэллээ.

Мөн түүнчлэн энэ удаагийн наадмаас эхлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд экспертийн баг ажиллах гэнэ. Энэ багт ССАЖЯамны төлөөлөл болон Хүүхдийн төлөө үндэсний газар, орон нутгийн театрын төлөөлөл бүрдэж ажиллах юм байна. Энэ жилийн "Гэгээн Муза-11” наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл” “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл -ийн нийт 21 жүжгийн 80 гаруй уран бүтээлч өрсөлдөх аж.

 

Н.Байгаль