m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 05:36
61
“Олимпийский” спорт цогцолборт гал гарчээ

Москва хотын “Олимпийский” спорт цогцолборт өчигдөр орой гал гарчээ. Цогцолборын хоёр давхарт байрлах дэлгүүрүүдээс гадна 30 ам. метр талбай шатжээ. Спорт цогцолборын ойролцоо амьдардаг 600 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Одоогоор галын улмаас амь насаа алдсан иргэн байхгүй бөгөөд Онцгой байдлын албаныхан галыг унтрааж, гал гарсан шалтгааныг тодруулж байгаа юм байна.

“Олимпийский” спорт цогцолбор нь 1980 онд баригдсан ба 35 мянган иргэд хүлээн авах чадвартай. Тухайн цогцолбор нь Оросдоо төдийгүй Евродын Холбоонд томоохон спорт комплексд тооцогддог юм.