m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 05:38
39
“Ойн салбар ба жендер” хэлэлцүүлэг боллоо

БОНХЯ-ын Хаан танхимд “Ойн салбар ба жендэр” хэлэлцүүлэг боллоо. Яамны Жендэрийн салбар зөвлөл, Зохистой хөгжлийн жендэр төв, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч “Ой модны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын бодлого зорилт”, тус хэлтсийн мэргэжилтэн Д.Жагдаг “Ой модны салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийлээ. Жендэрийн зохистой хөгжлийн төвийн захирал Т.Амгалан, Жендэр консорциумын тэргүүн Б.Онон нар байгаль орчны салбарын жендэрийн стратеги /2014-2030/ боловсруулж буй үйл явц, стратегийн тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх үе шатны төлөвлөлт болон женлэхийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого, үйл ажиллагаанд нэгтгэх үйл явцын талаар танилцуулсанэ юм. БОНХЯ-ны ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс, Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газар болон Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, ойн мэргэжилтэн бэлтгэдэг МУИС, ШУТИС, ХААИС-ийн багш нар, ойн аж ахуй эрхэлдэг хувийн хэвшлийнхэн мэдээлэл сонсоны дараа бүлэгт хуваагдан ойн менежмент, ногоон байгууламж, салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөд учирч буй саад бэрхшээл, давах боломж, цаашид хэрхэн жендэр мэдрэмжтэй болгох талаар ярилцлаа. Хэлэлцүүлгээс гарсан санал,дүгнэлтийг стратеги боловсруулахад ашиглах аж. Өмнө нь  “Цөлжилт, хөрсний бохирдол ба Жендэр”, “Усны салбар ба Жендэр” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, эдгээр салбарын тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг хэрхэн жендэрийн бодлоготой уялдуулах талаар санал солилцсон байна. Салбарын жендэрийн стратеги боловсруулах ажлын хэсгийнхэн ирэх сард багтаан бичиг баримтаа боловсруулж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Н.Байгаль