m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 05:44
34
Зургаан настай хүү хүний амь хөнөөжээ

АНУ-ын Каролина мужийн Изли хотод зургаан настай хүү эмэгтэй хүн рүү буудсан хэрэг гарсан байна. Энэ эмгэнэлт үйл явдал машин худалдаалах төвд болжээ. Хүү машин дотроос буу олоод урд сандал дээр сууж байсан эмэгтэйг бууджээ. Буудуулсан эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй аж. Цагдаагийн албан хаагчид хэргийг судалж байгаа талаар FOX мэдээллээ.

Саяхан мөн Филадельфид үүнтэй адил золгүй явдал гарсан байна. Хоёр настай хүү   санамсаргүйгээр өөрийн 11 настай эгч рүү буудсан аж. Гар бууг тэрээр ээжийнхээ унтлагын өрөөнөөс олсон гэж ярьсан юм.