m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 05:46
27
ЭЕШ-ын талаарх мэдээллийг мессежээр авч болно

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээллээ 133233 дугаарт гар утаснаасаа мессеж илгээн, авах боломжтой болжээ. Тодруулбал, ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас хүсэлт явуулах шаардлагатай бөгөөд хүсэлтийн утгыг заасан түлхүүр үгийг заавал бичих бөгөөд мессеж илгээхдээ түлхүүр үгээ бичээд зай авч, өөрийн регистрийн дугаараа оруулна. Тэгвэл шалгалтын хуваарь харах бол бүртгэлгүй утаснаас ч мессеж илгээж болно. Ингэхдээ регистрийн дугаараа бичих шаардлагагүй, eyesh гэсэн түлхүүр үгийг дээрх дугаарт илгээхэд болох юм байна.