m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 05:51
29
Дөрвөн талт хэлэлцээр өндөрлөжээ

Украины хямралаас гарах арга замыг олох зорилготой Европын Холбоо, АНУ, Украин болон ОХУ-дын дөрвөн талт хэлэлцээр өчигдөр Женев хотноо болж өндөрлөлөө. Хурлын дараа сэтгүүлчдэд хандан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хийсэн мэдэгдэлдээ “Бид Украины асуудлаар өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард суулаа. Украины тухайд бүх талууд хүчирхийллийн эсрэг гэдгээ баталж, энхтайвны арга замаар зөвшилцөд хүрлээ. Орос улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг (ЕАБХАБ) Украины асуудал дээр дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Түүнчлэн ОХУ ЕАБХАБ-ыг Украины асуудалд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, манлайлж ажиллахыг уриаллаа. Мөн Украины тал дээр ЕАБХАБ-ыг бодит, шударга ажиллах ёстойг онцлон тэмдэглэжээ.

Хурлын үеэр орнууд зөвшилцөд хүрч Украин дахь өрнөөд байгаа зөрчлийг арилгах баримт бичиг баталжээ.