m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:01
52
Эверест ууланд зургаан хөтөч амиа алджээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Дэлхийн хамгийн өндөрт тооцогддог Эверестийн ууланд өнөөдөр өглөө Непалын цагаар 06:45 цагийн үед цасны нуралт болж, ноцтой осол гарсан талаар Непалын аялал жуулчлалын яамны ажилтан Кришна Ламсал мэдэгджээ. Түүний мэдээлж байгаагаар зургаан хүн нас барж, есөн хүнийг хайж байгаа аж. Нас барсан зургаан хүний дөрвийг нь олсон бөгөөд аврагчид хоёрыг нь цасан доороос ухаж байгаа гэнэ. Харин сураггүй болоод байгаа есөн хүнийг мөн л цасанд дарагдсан байх гэж тэд таамаглаж байгаа аж. Тэднийг олохын тулд нисдэг тэргээр хайж байна.

Шерпа буюу Балбын уулын хөтөч нар өглөө авирагчдыг гарахаас өмнө уяагаа бэлдэж байгаад ийнхүү цасанд даруулжээ. Энэхүү газар нь 5800 метрийн өндөрт бөгөөд “Эрдэнэшишийн талбай” хэмээн нэрийддэг газар аж.

Хаврын улиралд ууланд авиралт хамгийн их байдаг байна. Ойрын хугацаанд 334 гадаадын авирагчид ууланд авирах зөвшөөрөл авсан бөгөөд тэдэнд 400 хөтөч үйлчлэхээр болоод байгаа гэнэ. Энэхүү дэлхийн хамгийн өндөр оргилд 1970 оноос гадаад, дотоодын жуулчид ихээр авирах болсон бөгөөд ноцтой ослуудаас 1996 онд 15, 2006 онд 12 хүн нас барж байжээ.

Г.Төгөлдөр