m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:03
77
300 гаруй золбин нохой устгана

Дархан сумын ЗДТГ, Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас хамтран зохион байгуулсан нохой устгалын ажил тус сумын нутагт эрчимтэй явагдаж эхлэв. Аймгийн төвийн золбин нохойг байнга устгадагч тоо цөөрдөггүй байна. Учир нь нохой агнах ажил эхлэнгүүт л золбин нохойнууд аймгийн төвөөс дайжин алга болж, хэсэг хугацааны дараа хот руу орж ирдэг гэнэ. Иймд энэ удаа Улаанбаатар хотоос мэргэжлийн анчид ирж золбин нохойг буудаж устгах ажлыг эхлүүлж, дөрвөн хоногт 300 нохой устгахаар төлөвлөжээ. Золбин нохой агнах анчид эхний өдрийн байдлаар 77 золбин нохойг устгасан гэж тус аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ерөнхий инженер Д.Нямхүү хэлсэн юм.