m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:09
36
Дарханы тамирчид бүсийн хэмжээнд тэргүүлжээ

Дархан-Уул аймгийн жүдо бөхийн тамирчид Булган аймагт болсон Хойд бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Уг тэмцээнд таван аймгийн 325 тамирчин хүч үзсэнээс 41 нь Дархан-Уул аймгийн тамирчин өрсөлдсөний ес нь эмэгтэй, 32 эрэгтэй тамирчин юм. Тэмцээний эцсийн дүн гарахад спортын мастер Д.Балжинням дасгалжуулагчтай тус аймгийн тамирчдаас эмэгтэй тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль, эрэгтэй тамирчид таван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль авч эмэгтэй тамирчид багаараа түрүүлж тэргүүн байрын цом, эрэгтэй тамирчид багаараа хоёр дугаар байр эзэлсэн байна.