m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:17
49
Г.Баттамир хоёр дахь ялалтаа авлаа

Болгарын нийслэл Софи хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ий  52 кг-ын жинд манай тамирчин Г.Баттамир хоёр дахь тулаанаа хийж, Афганстаны боксчин Н.Седакийг яллаа.  Г.Баттамирын хувьд эхний тулаанаа дөрөвдүгээр сарын 15-нд хийж, БНСУ-ын тамирчинг ялсан юм. Харин 64 кг-ын жинд Г.Далай БНХАУ-ын тамирчинд, 69 кг-д Б.Нямдорж Чехийн тамирчин Я.Корбелд тус тус ялагджээ. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Д.Нандинсувд Нидерландын Т.Валентиенд, 60 кг-ын жинд Г.Үүрийнтуяа Нигери улсын тамирчин Е.Одунугад ялагджээ. Манай боксчин Г.Цэнгүүн эхний тойрогтоо гоц мөргөж, өнөөдөр Их Британий боксчин Л.Соннитой тулалдана. Маргааш манай хоёр боксчин Д.Төрмандах Литвийн тамирчинтай, Б.Төмөрхуяг Данийн боксчинтой нударга зөрүүлнэ.