m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.11 08:22
77
Төрийн өмчийн автобус компаниудыг нэгтгэнэ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор төрийн өмчийн “Автобус-1”, “Автобус-3” болон “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэхээр болсон байна. Энэ тухай мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр мэдээллээ. Автобус компаниудыг нэгтгэснээр шугамын давхцал арилж, үйлчилгээ сайжирна гэж тайлбарлаж байна.

 төрийн өмчийн “Автобус-1”, “Автобус-3” болон “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэхээр болсон

Улаанбаатар хотын хэмжээнд өдөр тутам 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Гэвч шугамын давхцал их байдаг нь автозамын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа төдийгүй нөгөө талдаа зарим чиглэлд олон автобус үйлчилгээ үзүүлдэг ч иргэд унаа хүлээж цаг алддаг бэрхшээл одоо ч хэвээр аж. Харин автобус компаниудыг нэгтгэснээр энэ бүхэн цэгцэрнэ гэж хотын удирдлагууд үзэж байна.