m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.03 10:10
38
"Western conference"-с ямар багууд гарах нь тодорхойгүй байна

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд баруун бүсэд маш ширүүн үргэлжилж байна. Хүч тэнцүү олон багууд энэ бүсэд чихэлдэж байгаа болохоор плей-оффын эрх амар олдохгүй шинжтэй. Энэ бүсийг "Их гурвал" тэргүүтэй Сан-Антонио баг тэргүүлж , шилдэг залуу одууд болох К.Гарнетт ,Р.Уэстбрук тэргүүтэй "Аянганууд" удаалж явна. Аварга Гриффиний "Клипперс" тэдэнтэй тун ширүүн өрсөлдөж байгаа юм. Миннесота баг плей-оффын онолын боломжоо хадгалсаар байгаа бол Финикс ,Даллас , Мемфис, Голден стэйт багууд эрхээ авах гэж нэлээн юм болох шинжтэй. Хьюстон, Портлэнд багууд тайвшрах огтхон ч болоогүй ба үлдсэн тоглолтууддаа хянуур байхгүй бол доороо бичигдэж байгаа багуудад байраа алдах магадлалтай юм. Энэ зургаан багаас хэн нь хасагдахыг харахад цөөхөн тоглолт үлдээд байна. Даллас , Финикс , Мемфис багууд яг адилхан үзүүлэлтэй байгаа ба 44-31 гэсэн амжилттай байгаа билээ.

 

2014-03-11T041404Z_464526859_NOCID_RTRMADP_3_NBA-PHOENIX-SUNS-AT-LOS-ANGELES-CLIPPERS

 

J

 

B

 

James-Harden-e1388578587888