m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:30
39
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээг маргааш зохион байгуулна. Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгах юм. Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар,  "Улаанбаатар такси" ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэнэ. Бусад төрийн болон хувийн хэвшлийн  бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох гэнэ.