m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:36
53
Нэймар гэмтэл авчээ

Бразилын шигшээ болон “Барселона” клубын довтлогч Нэймар бэртлийн улмаас дөрвөн долоо хоногийн хугацаанд талбайд гарах боломжгүй болжээ. Тэрээр Испанийн цомын тэмцээний шигшээ тоглолтын үеэр бэртсэн юм. Тэр тоглолтонд Нэймар гоол оруулах сайхан боломжоо алдсан бөгөөд өөрөө гэмтэж багтаа том гарз учрууллаа. Барса лигтээ түрүүлэхийн төлөө сүүлийн дөрвөн тоглолтонд түүнгүйгээр оролцох болжээ. Мөн Нэймарын найз бүсгүйн тухай хэвлэлүүд онцолж байна. Түүний найз бүсгүйг Габриела Лензи гэдэг бөгөөд Сан Паулу хотын супер модель гэнэ.