m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.12 00:49
1190
Анхны гэрлэн дохио үүссэн түүх болон сонирхолтой баримтууд

 

 

Дэлхийн хамгийн анхны гэрлэн дохио 1868 оны арванхоёрдугаар сарын 10-нд Лондон хотын парламентын байрны хажууд  сүндэрлэж байжээ. Тус гэрлэн дохио нь хийн дэнлүү бүхий улаан болон ногоон өнгийн дохио цацрагчтай байжээ. Мөн гар удирдлагатай байсан аж. Түүнийг төмөр замын гэрэл дохионы мэргэжилтэн Жон Пик Найт зохион бүтээж байсан гэнэ.

Замын хөдөлгөөнд гэрлэн тохио төмөр замаас улбаатай ирсэн бөгөөд анхандаа галт тэргэнд зориулсан дохио шиг хийдэг байжээ. 

Анхны автомат буюу хүний оролцохгүйгээр өөрөө дохиогоо сольдог  автомат ажилгаатай гэрлэн дохиог бүтээж, боловруулан патентын эрхийг 1910 онд Чикаго хотын оршин суугч Эрнстом Сиррин зохион бүтээж байжээ. Түүний бүтээл давхар "Stop" буюу "Зогс" болон "Proceed" буюу "Явах" бичиг ашиглаж байжээ. 

Анхны гэрлэн дохиог АНУ-ын Юта мужийн Солт-Лейк-Сити хотын иргэн Лестер Вайр зохион бүтээжээ. Тэрбээр 1912 улаан, ногоон хоёр өнгийн тохиотой байдаг аж. Гэсэн хэдий ч тус төхөөрөмжиндөө патентын эрх аваагүй юм. 

Анхны гурван өнгөт хөдөлгөөний хянагч 1920 онд Нью-Йорк болон Детройт хотуудад бий болсон. Тус гэрлэн дохионуудын Уильям Поттс болон Жон Ф. Харрис нар юм. 

1920-оод оны ихээр Европод анхны гурван өнгөт гэрлэн дохиоллууд бий болсон юм. Анхны гэрлэн дохионууд Франц улсад анх Рю де Риволи гудамж болон Севастополь өргөн чөлөөнд сүндэрлэсэн бол дараа нь ХБНГУ-ын Хамбург хотын Штефансплатц талбайд бий болсон гэнэ. Үүний дараа Их Британид тавьжээ. 

1930 оны нэгдүгээр сард ОХУ-ын Ленинград хотын Невс болон Литейн гудамжинд анхны гэрлэн дохио бий болжээ. Тус оны арванхоёрдугаар сард Москва хотод Кузнецийн гүүр болон Петровка гудамжнуудын уулзварт гурван өнгийн гэрлэн дохио өлгөж байсан гэнэ. 

1949 нд Швецарь улсын Женев хотноо замын хөдөлгөөний тухай конвенци болон замын дохио, тэмдгийн тухай протокол баталжээ. Энэ үеэр замын салбарт нэгдсэн үндэсний стандарттай болсон байна. 

1960 оны гурвадугаар сарын 24-нд ХБНГУ-ын Нюрнберг хотноо харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хоолойн тохиололтой замын гэрлэн дохио бий болсон байна. 

Нэгэн үед гэрлэн тохионы үүргийг "Ampelmännchen" буюу "гэрлэн хүн" ашиглаж байжээ. Хожим нь тус "гэрлэн хүн" аялал жуулчлалын бизнест эрэлт хэрэгцээ нь өсөж, алдартай бэлэг дурсгалын зүйл болон хувирсан байна. 

Орчин үеийн гэрлэн дохионууд анивчих тохио өгж болох бөгөөд тус орон нутгийн хууль дүрмээс хамаарах гэнэ. Европын орнуудын хувьд ихэвчлэн анивчих ногоон тохио нь удахгүй шар гэрэл асах дохио сануулдаг юм. Харин анивчих шар гэрэл нь жолоочдод хурдаа хасахыг сануулж буй тохио ажээ. 

Зарим тохиолдолд гэрлэн дохионд нэмэлт тусгай тоолууран самбар суурилуулдаг юм. Энэ нь дохио хэр удаан асахыг харуулах үүрэгтэй аж. Ихэнх тохиолдолд тус тоолуур нь ногоон өнгө асах үед ажилладаг байна. Ногоон өнгөнд тусгайлан зориулагдсан байдаг ажээ. 

Улаан, шар болон ногоон гурван өнгөтэй гэрлэн дохио нь хамгийн түгээмэл нь юм. Зарим оронд шар өнгийг улбар шараар орлуулах нь бий. Дохионууд хэвтээ болон босоо аль ч байрлалд байх боломжтой бөгөөд хамгийн гол нь  улаан өнгө үргэлж дээр харин ногоо нь доор байх ажээ.  

2013 онд ОХУ-ын Москва хотод метронд зорчигчдын урсгалыг хянах тусгай гэрлэн дохио тохируулж байршуулсан байна. 

Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож буй дугуйчдад зориулсан хяналтын тусгай гэрлэн тохио байдаг гэнэ. Тус гэрлэн тохио нь унадаг дугуйны дүрстэй байх ажээ. Дугуйчдад зориулсан гэрлэн дохио нь жирийн гэрлэн дохионоос бага хэмжээтэй байх ба дугуйчлал харагдахаар өндөрт байршуулсан байх гэнэ. 

 

1999 онд Лондон хотноо найман метр өндөртэй замын хөдөлгөөний гэрлэн мод бий болсон юм. Тус төхөөрөмж нь 75 гэрлэн дохионоос бүрдэх ажээ. 

1914 оны наймдугаар сарын 5-нд АНУ-ын Огайо мужийн Кливленд хотод анхны орчин үеийн автомат хяналтын төхөөрөмжүүд гарч ирсэн юм. Тус төхөөрөмж нь улаан болон ногоон гэрлэн дохио байсан ба гэрэл солигдох үед дуут дохио өгдөг байжээ. 

Анхны гэрлэн дохио үүссэнээс 100 ой энэ оны наймдугаар сарын 5-нд болж өндөрлөжээ. Жил бүрийн наймдугаар сарын 5-нд Олон улсын гэрлэн дохионы өдрийг тэмдэглэдэг байна.