m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:39
30
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцүүлэг хийв

Ерөнхийлөгчийн санаачлан боловсоруулсан “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийн төслийн талаарх хэлэлцүүлэг Төрийн ордон дахь иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт АТГ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, хууль, шүүхийн байгууллага, иргэний нийгэм, Азийн сан, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо. 

Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, шударга, хариуцлагатай ил тод нийтийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллаганы хяналт, хариуцлага үр ашгийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, чөлөөт, хараат бус хэвлэл, мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг нь сайжрулах, авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах зэрэг чиглэлүүдийг барихаар хөтөлбөрийн төсөлд тусгажээ.

Уг хөтөлбөрийг зургаан жилээр, хоёр үе шаттай байхаар төлөвлөсөн бөгөөд эхний шатыг 2014-2017 онд, дараагийн шатыг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр тусгасан байна.