m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 06:51
80
Асаагуураар хүүхэд түлсэн цэцэрлэгийн багшийн хэрэг шүүхэд шилжлээ

Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэг нь өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд гурван настай А.Баян-Эрдэнийг  өмдөндөө шээлээ гэх шалтгаанаар уурлаж  гуя, өгзөгийг нь алгадан зодож, улмаар дотуур өмдийг нь тайлах явцдаа асаагуураар түлж гэмтэл учруулсан. Эл хэрэгт прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100.1 дэх хэсэгт /тарчлаах/ зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.