m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:06
48
Дарханы бүх цэцэрлэг хоолны махаа нэг үйлдвэрээс авна

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажилладаг төрийн өмчийн 13 цэцэрлэгийн эрхлэгчид махны үйлдвэрлэл эрхэлдэг “Мах миад фүүдс” компанитай цэцэрлэгийн хүүхдийн хоолны мах нийлүүлэх гэрээ байгуулав. Энэ үеэр цэцэрлэгийн эрхлэгчид тус компанийн хөргүүртэй зоорь, махны үйлдвэрлэлийн үйл явцтай танилцуулжээ. Цэцэрлэгүүд хүүхдийн хоолны гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болсон махыг нэг газраас авсанаар эрүүл ахуйн баталгаа, эдийн засгийн талаасаа ч ашигтай гэж эрхлэгчид үзээд гэрээ байгуулсан нь энэ юм. Хонины нэг гулууз гэхэд л доод тал нь 20-26 кг татдаг байна. Дархан сумын Нэгдүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Оюунчимэг“Манай аймагт ажилладаг улсын цэцэрлэгүүд нийлээд жилд дунджаар 80 тонн мах хэрэглэдэг. Цэцэрлэгүүд урьд нь малчидтай тохиролцож тухайн үеийнхээ зах зээлийн ханшаар хонь, үхрийн махыг худалдан авдаг байсан. Харин мах бэлтгэл, үйлдвэрлэлийн компанитай хамтарч ажилласнаар эрүүл аюулгүй,  стандартын дагуу бэлтгэж хадгалсан хонины махыг л гэхэд нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр авч байхаар гэрээ байгуулсан. Хамгийн чухал нь хүүхдүүдэд баталгаат хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүлэх зорилго энэ ажлын ард байна” гэж ярьжээ.