m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:08
84
“Зуун жилийн ганцаардал” номын зохиогч нас баржээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Энэ сарын 17-нд Колумбийн алдарт зохиолч Габриель Гарсиа Маркес Мексикт 87 насандаа таалал төгссөн байна. Тэрээр испани хэлтэй зохиолч бөгөөд “Зуун жилийн ганцаардал” номоороо алдартай. 1967 онд түүний зохиол 30 сая хувь борлогдож, 1982 онд Нобелийн шагналыг уран зохиолын төрөлд хүртэж байсан. Мөн 2002 онд Норвегийн Номын клуб түүний энэхүү "Зуун жилийн ганцаардал" романыг "Дэлхийн шилдэг 100 зохиол"-ын нэгээр нэрлэж байжээ.

Түүнийг нас барсан үйл явдалд Колумбийн Ерөнхийлөгч Жоан Мануэл Сантос харамсч буйгаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Бага байхаасаа Габриель Гарсиа Маркесын ном зохиолыг нь уншдаг байсан. Хамгийн алдартай уран зөгнөлч зохиолчоо алдлаа” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон түүний найз байсан бөгөөд тэрбээр “Би түүний ер бусын төсөөлөл, саруул тунгалаг ухаан, үнэнч шударга шулуун занг үргэлж биширч ирсэн. Түүний агуу зүрх сэтгэл, гайхамшигт оюун ухааныг нь мэддэг найз нь байсан нь миний хувьд хүндэтгэл” гэсэн байна. Мексикийн Ерөнхийлөгч Энрико Пена Нето “Бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиолч минь нас барсанд эмгэнэл илэрхийлж байна” хэмээн өөр өөрсдийн зүгээс хүндэтгэл үзүүлжээ.

Тэрбээр сүүлийн үед уушигны болоод шээсний замын үрэвсэлтэй байсан бөгөөд насны доройтлын улмаас эмнэлэгт хэвтээд байсан аж.

Г.Төгөлдөр