m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:30
85
"Милоуки Бакс" шинэ эзэнтэй болжээ

NBA-гийн  “Милуоки Бакс” баг шинэ эзэнтэй болжээ. Тус багийн эзэн Х.Кель багаа зарахаар шийдсэн бөгөөд энэ шалтгаанаа нас өндөр болсониой холбон тайлбарлаж байна. Энэ улиралд тун муу амжилт үзүүлсэн “Милуоки Бакс”-ыг Нью Йоркын бизнесмэн “Avenue Capital” группийн ерөнхийлөгч Марк Ласри, Весли Иденс нар худалдаж авахаар болсон байна. Энэ наймааг NBA-гийн удирдах зөвлөл албан ёсоор баталсан тохиолдолд хүчин төгөлдөр болно. АНУ-ын сенат, Висконсин мужийн амбан захирагчаар ажиллаж байсан Х.Кель 1985 онд “Буганууд”-ыг 18 сая “ногоон”-оор худалдан авсан ба өдгөө 550 сая "ногоон"-оор заржээ.