m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:38
25
Гар аргаар алт олборлохыг зогсоосныг сумынхан нь дэмжсэн

МАН-ын хорооноос Увс аймгийн Засаг даргад “Гар аргаар алт олборлохыг зогсоосон нь 1000 гаруй хүний амьдрал ахуйг эрсдэлд орууллаа. Тэднийг бичил уурхайн журмаар хөдөлмөрлөх орчныг бүрдүүлнэхийг хүссэн албан бичиг иржээ.  Энэ асуудлын тухайд гар аргаар алт олборлохыг зогсоосон шийдвэртээ бат зогсоно. Хэрвээ бид улс төрийн замналаа бодож өөртөө дайсан бэлтгэхгүй гэж бодсон бол тэднийг дураар нь явуулах байсан. Харин орон нутгийн эрх ашиг, иргэдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө энэ шийдвэрийг гаргасан. Алт ухна гэдэг бол гэрт нь хариулдаггүй, гэдсийг өлсгөдөггүй л зүйл. Зөвхөн банкинд дахь иргэдийн хадгаламжийг аваад үзэхэд нэг тэрбум хүрэхтэй үгүйтэй харин зээл нь 2.8 тэрбум байна. Гэтэл алт ухдаггүй Хяргас сумын иргэдийн хадгаламж 2.8 тэрбум, зээл нь 1.4 тэрбум орчим байна. Хэрвээ алт ухаснаараа болдог бол Өмнөговь сум өдийд иргэдийн амьжиргаа сайн байх байлаа. Өмнөговь сумын Засаг дарга үнэхээр зөв шийдвэр болжээ хэмээн баярлаж байна лээ. Үнэндээ алт олборлож байгаа 200 гаруйхан хүн байсан. Ядарсан иргэнийг газрын гүн рүү оруулж, гаргаж ирсэн алтыг нь дамлаж зардаг, өргөн хэрэглээний барааг үнэ хүргэж зардаг хүмүүс л илүү турхирч байгаа нь харагдсан хэмээн хариулт илгээсэн байна.