m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:39
29
Нийслэлийн уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болно

Улаанбаатар  хотын уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19, 20-нд зохион байгуулагдахаар болжээ. Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой гэнэ. Тэмцээн ганцаарчилсан төрлөөр бага нас, охидын 1, 2, 3 хэрэглэл, өсвөрийн 1, 2, 3 дүгээр зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн 9 зэргийн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагдана. Тэмцээнийг олон улсын гимнастикийн холбооны дүрмээр шүүн явуулах гэнэ.