m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:44
256
Дундговь аймаг Сангийн далай хийдийнхээ үйл ажиллагааг сэргээнэ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат лам нар Сангийн далай хийдийнхээ үйл ажиллагааг сэргээхээр болжээ. Тодруулбал, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны их сургуулийн захирал, Гандантэгчилэн хийдийн да лам Х.Бямбажав, тус сургуулийн багш Б.Соронзонболд, Ч. Бямбажаргал, Төмөр замын Пунцоглин хийдийн тамгын лам Ч.Эрдэнээ нарын тус сумын харъяат арав гаруй лам нутгийн сүсэгтэн олондоо ном айлдаж, Сангийн далай хийдээ байнгын хурал ном, лам нартай байлгаж, үйл ажиллагааг нь сэргээх талаар хэрхэн ажил төлөвлөж байгаагаа энэ үеэр  танилцуулжээ.  Мөн түүнчлэн  Угтаал Сангийн далай хийдэд зуны тэргүүн сарын шинийн найманд тухайн жилтэнд зориулсан хурал хурж, Эрдэнэдалайн ард түмний сүслэдэг Өлзийсүмбэрэл овоог тахидаг. Мөн хийдийн гол шүтээн Лхам сахиусаа залах, Майдар эргэх зэрэг жил бүр тогтмол үйлддэг шашны зан үйлтэй бөгөөд энэн бүхэнд нутгийн лам нар хүрэлцэн ирдэг байхаар болсон байна.

Н.Байгаль