m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:45
22
"Швейцар цаг" аав болно

Талбайн теннисний шилдэг тамирчин “Их дуулга”-ын 17 удаагийн аварга "Швейцар цаг" Рожер Федерер аав болохоор бэлдэж эхэлжээ. Тэрээр ирэх сард болох ATP-гийн хэд хэдэн тэмцээнийг өнжих ба эхнэр Миркагаа халамжлах юм байна. Тэднийх хоёр ихэр охидтой бөгөөд эцэг хүний үүргээ гүйцэтгэхээр болсон юм. 2000 оноос хойш “Их дуулга”-ын нэг ч тэмцээн алгасалгүй олон жил кортод ноёрхсон Рожер энэ жилийн хоёр лахь "Их дуулга" Францын нээлттэй тэмцээнд ч бэлдэж амжихгүй бололтой.