m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.18 07:55
69
Баянхонгор аймагт "Хаврын баяр" эхэллээ

Бүх нийтийн цэнгээнт бүжиг, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын нэг хэсэг болох “Хаврын баяр” тэмцээний нээлт жил бүр болдог аж. Баянхонгор аймгийн ХДТ-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хаврын баяр” бүжгийн наадмын нээлт өнөөдөр боллоо. 17 дахь жилдээ болж байгаа тус арга хэмжээнд аймгийн төвийн бүх цэцэрлэгүүд, Баянлиг, Баянговь,  Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт, Бөмбөгөр, Богд, Шинэжинст, Баян-Өндөр, Байдраг сумдын бүжигчид оролцсон байна. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд цэцэрлэгийн насны, 1-3, 4-7, 8-11 дүгээр анги гэсэн төрлөөр шалгаруулалт явагдах юм.